СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 9

Jun 26, 2023

Нийтлэлийн өмнөх дугаараар бид "ГЭМТ ХЭРЭГТ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХААС ИЛҮҮ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ЗӨВШӨӨРӨЛ АВАХ НЬ БУРУУ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

ГЭМТ ХЭРЭГТ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХААС ИЛҮҮ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ

Өмнө нь ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх хандлага жилээс жилд нэмэгдсээр байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад ялтныг соён гэгээрүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин ялын бодлогоор урьдчилан сэргийлнэ гэдэг нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг хараад бусад хүн ийм хэмжээний ял шийтгэгдэхээс айх айдас, гэмт хэрэг үйлдэж ял эдэлснээс ажил амьдралаа хуулийн хүрээнд хийсэн нь дээр гэх ухамсраар дамжиж хэрэгждэг гэнэ. Монгол улсын хувьд хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулах гэмт хэрэг гэхэд л өмнөх жилийн үеэс 21 хувиар өсжээ. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүмүүст өндөр хариуцлага оногдуулах ёстой юу эсвэл тэднийг соён гэгээрүүлэх нь чухал уу?

Hexagon болон Шинэ Хуудас багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХДАА ЗӨВШӨӨРӨЛ АВАХ НЬ БУРУУ

Монгол улсын хуульд жагсаал цуглаан хийх журмын тухай заасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл зохион байгуулагдсан жагсаал цуглаан дийлэнх тохиолдолд маргаан дагуулсаар ирсэн юм. Энэ хуульд засаг даргадаа мэдэгдэж, бүртгүүлэх хэмээн заасан байдаг ч зөвшөөрөл авахтай ялгаагүй байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна хэмээн үзэх нийгмийн хэсэг бий. Нөгөө талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх, чөлөөнийхөө хүрээнд иргэд эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэж болох ч дайн, самуун зэргийг сурталчилж болохгүй. Энэ мэтчилэн тодорхой хуулийн заалтуудыг дээрх хууль зохицуулж өгсөн байдаг юм. Иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг ч хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулах хэсэгтээ зөвшөөрөл олгодог байж болохгүй гэх нийгмийн талцал байсаар байна. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авах нь буруу юу, эсвэл зөв үү?

Кактус болон Түмэнтэнгэр багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.