СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 8

Jun 19, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "АКАДЕМИК БОЛОВСРОЛ ОЛГОХООС ХҮМҮҮНЛЭГ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ, ХҮҮХДИЙГ 6-Н НАСНААС СУРГУУЛЬД ОРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

“АКАДЕМИК БОЛОВСРОЛ ОЛГОХООС ХҮМҮҮНЛЭГ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ”

Боловсрол чухал уу? Хүмүүнлэг байдал чухал уу? Монгол улсын Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуульд “Хүмүүнлэг боловсролын зорилго нь хувь хүн биеэ зөв, боловсон эрүүл авч явах, ёс зүй, зан суртахууны үнэт зүйлсийг өөртөө бүрэн шингээх, хүн хүндээ, гэр бүл, хамт олонд хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр хандах, хөдөлмөрт суралцах, байгаль, экологи, нийгэмтэй зүй зохистой харьцах, зохицон амьдрах чадвар олгох, төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино.” хэмээн заасан байдаг. Тэгвэл академик боловсролыг ШУ-ны онолын өндөр түвшний мэдлэг олгож, түүнийг амьдрал, ахуйдаа хэрэглэх чадвар, төлөвшүүлэх боловсрол  хэмээн тодорхойлж болно. Нийгмийн дунд энэ сэдвийн хүрээнд талцан, маргадаг хүмүүс ч цөөнгүй. Академик боловсрол чухал уу, аль эсвэл хүмүүнлэг иргэд бидэнд хэрэгтэй юу?

Алтан Гэрэгэ болон Шинэ Хуудас багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“ХҮҮХДИЙГ 6-Н НАСНААС СУРГУУЛЬД ОРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ”

Олон улсын сургуулийн бага боловсролын хөтөлбөрт 6-11 насны сурагчдад амьдрах ухааны сургалт, цөөн тооны хичээл, үндсэн чадварууд дээр анхаарч харин бага, дунд ангийн залгамж, холбоог бэхжүүлэхэд төвлөрдөг. Харин манай улсад биеэ дааж амжаагүй хүүхдүүдийг багаас нь хүнд хичээл, их хэмжээний гэрийн даалгавраар шахдаг. Энэ нь тэдний сэтгэн бодох чадварт тохирдоггүй хэмээн цахим сүлжээнд иргэд ихээр шүүмжилж, мэтгэх болсон. Гэхдээ бага ангиасаа ачаалал дааж сурах нь хожим үр дүнтэй гэж үзэх хэсэг ч мөн бий. Чухамдаа хүүхдийг хичээл хийж, сурч эхлэхэд тохирсон нас гэж байдаг уу? Хүүхдийг сургуульд зургаан наснаас нь элсүүлэх нь зөв бодлого уу, эсвэл буруу юу?

Debate Doping болон Кактус багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.