СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 7

Jun 18, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "ТӨВЛӨРӨЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР ХАТУУ БОДЛОГО БАРИМТЛАХ НЬ ЗӨВ, АРХИ, ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧ НЬ СПОРТЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ БОЛОХГҮЙ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

“ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР ХАТУУ БОДЛОГО БАРИМТЛАХ НЬ ЗӨВ”

Өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэл, эдийн засгийн дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байна. Сүүлийн 30 жилд хөдөө орон нутгаас хот руу 454 мянган хүн шилжин суурьшжээ. Ийнхүү Монгол улсын 0,3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 47 хувь нь амьдарч байна. НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Сайн сайхан амьдрал хайж, төвийг зорьж байгаа иргэдийг буруутгах нь өрөөсгөл ойлголт юм” гэж тодорхойлж байсан удаатай. Гэвч энэ шилжилт хөдөлгөөнийг дагаад МУ-ын нийт хүн амын төвлөрөл нийслэлдээ үүсэж, дааж хэтэрчээ. Энэ тохиолдолд хатуу бодлого баримтлах нь зөв гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Гэвч хөдөө орон нутагт хөгжил хурдацтай явагдахгүй байгаа энэ цаг үед төвлөрөл саарч чадах эсэх нь ч эргэлзээтэй байсаар байна. Хатуу бодлого баримтлах нь зөв үү, эсвэл өөр шийдэл бидэнд бий юу?

Ингүүмэл болон Hexagon багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“АРХИ, ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧ НЬ СПОРТЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ БОЛОХГҮЙ”

Спорт бол дэлхийн хүмүүсийг хооронд нь нэгтгэж, нэг хүсэл санаан дор бүрэлдүүлж чаддаг, олон төрлийн үзэгчдийг нэг дор цуглуулах хүчирхэг зүйл. Тиймээс ч ивээн тэтгэгчид, тэр дундаа томоохон архи, тамхи үйлдвэрлэгчид спортын томоохон тэмцээнүүдийг ивээн тэтгэх нь энгийн зүйл болсон юм. Гэвч нөгөө талд Биеийн тамир, спортын тухай МУ-ын хуулийн шинэчилсэн найруулгын 4.1.4-т зааснаар “Биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа нь хүмүүнлэг, шударга өрсөлдөөн, хүйсийн эрх тэгш байдал, эрхэмлэсэн допинг, хээл хахууль, хожлын наймаа, ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, архи, тамхи, мансууруулах аливаа хорт бодисоос ангид байлгах” гэж заажээ. Тэгвэл архи, тамхи үйлдвэрлэгч нь спортыг ивээн тэтгэх хориотой юу? Эсвэл аливаа спортыг нийтэд сурталчлан таниулж, хөгжүүлэх, спортлог иргэдийн тоог нэмэгдүүлэхэд ивээн тэтгэгчдийг хязгаардахгүй байх нь зөв үү?

Justice болон Түмэнтэнгэр багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.