СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 6

Jun 16, 2023

“ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС СУРТАЛЧИЛСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ”

Олны танил гэдэг ойлголт сошиал платформын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай нийгэмд influencer гэдэг томьёоллоор илүү тодорхойлогдох болжээ. Нийгмийн сүлжээ, хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр маркетингийн чиг хандлага ч үүнийг дагаад эргэсэн. Тухайлбал олны танил буюу influencer-үүд өөрсдийн дагагчдын тооноос хамаарч, аливаа брэндийн нүүр царай болж, зар сурталчилгааг нь хийх болсон. Гэвч эндээс нэг асуудал урган үүссэн юм. Худалдан авагчид тухайн брэнд, бүтээгдэхүүнийг сурталчилсан influencer-үүдэд шууд итгэж, судлахгүйгээр худалдан авалт хийх тохиолдол эрс нэмэгдэв. Тиймээс тухайн бараа бүтээгдэхүүний чанар, хэлбэр сурталчилснаасаа тэс өөр, эсвэл хүнд хор, хохирол учруулж болохуйц үр дагавар авчирвал яах вэ? ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ? Энэ мэт асуудлууд урган гарсаар байна. Уг бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компани хариуцлага хүлээх нь зөв үү? Эсвэл сурталчилгаа хийлгэсэн тухайн компани уу? Бүр цаашлаад, сурталчилсан хүн хариуцлага хүлээх ёстой юу?

Шинэ Хуудас болон Ингүүмэл багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.


“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИНЭ”

Аливаа улсын эдийн засгийн хөгжилд тодорхой түлхэц үзүүлдэг салбар бол аялал жуулчлал. Харин Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбар ДНБ-ий 10 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай улс байгалийн дурсгалт газар, өв соёл, түүхээрээ арвин баялаг түүгээрээ л олон улсын аялал жуулчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч хүний анхан шатны суурь хэрэгцээ болох ариун цэврийн өрөөнөөс эхлээд аялал жуулчлалын салбарт хүлээгдсээр байгаа асуудлууд олон бий. Монгол улс 2023 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан ч нөгөө талаас жуулчдыг хүлээн авахад мэргэжлийн боловсон хүчин хүрэлцэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна. Бид аялал жуулчлалд бүх хөзрөө тавьж, чөлөөт бүсийг зоригтойгоор байгуулах нь манай улсын эдийн засагт бодит хувь нэмэр болж чадах болов уу?

Түмэнтэнгэр болон Debate Doping багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.