СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 10

Jun 27, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ХАТУУЛГЫГ БУУРУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ҮНДЭС НЬ БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС ХҮРТЭЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ХАТУУЛГЫГ БУУРУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ

ДЭМБ-ын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг жилд 3 сая, өөрөөр хэлбэл нэг минутад 6 хүн нас барж байна. Эдгээрийн 4 хүн тутмын 3 нь эрэгтэй. Харин Үндэсний Статистикийн Хорооны тайлангаар 2008 онд Монгол хүн жилд дунджаар 28 литр согтууруудах ундаа хэрэглэдэг байжээ. Харин өнөөдөр нэг хүний жилийн дундаж хэрэглээ 53 литр болж өссөн тухай үзүүлэлт бий. Энэ нь дэлхийн дунджаас 8.5 дахин өндөр үзүүлэлт. Иймд архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах шаардлага өнөөгийн нийгэмд тулгамдсаар байна. Тодруулал үнийг нь нэмснээр хэрэглэгчдийн тоо хязгаарлагдах магадлалтай эсвэл үнэд ач холбогдол өгөхгүй, хэдэн ч төгрөгний үнэ цэнтэй байсан хэрэглэгчид ямар нэгэн аргаар авахыг эрмэлзэж, улмаар архидалт улам өсөх аюултай. Эсрэгээрээ хатуулгыг нь бууруулснаар хэрэглэгчдийн амьдрал, ахуй болоод эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасаж магадгүй гэж үзэх хэсэг ч байдаг. Архины хэрэглээг бууруулахад үнийг нэмэх нь чухал уу? Эсвэл хатуулгыг нь бууруулах нь үр дүнтэй юу?

Алтан Гэрэгэ болон Ингүүмэл багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ҮНДЭС НЬ БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС ХҮРТЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ

3 хүүхэд тутмын нэг нь сургууль дээрээ ямар нэгэн байдлаар дээрэлхэлтэд өртдөг гэх хүний эрхийн үндэсний комиссын судалгаа бий. Дэлхий хөгжингүй улс орнуудад үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүнийг олон жил өнгөрсөн ч хариуцлага тооцуулдаг байна. Монгол улсын хувьд үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй, сургуулийн орчинд хүүхдүүд бие биеэ дээрэлхэх, зодох зэрэг асуудалд уламжлалт сэтгэлгээгээр ханддаг нь түгээмэл. Үе тэнгийн дээрэлхэлтийн гол шалтгааныг сэгэл зүйчид эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүддээ анхаарал хандуулдаггүй, мөн боловсролын хүртээмж өөр өөр байдгаас үүдэлтэй хэмээн үздэг. Нөгөө талд хангалуун, санаа зовох зүйлгүй сурч боловсрол орчинд үе тэнгийн дээрэлхэлт үүсэхгүй гэх баталгаа үнэхээр байгаа гэж үү? Үе тэнгийн дээрэлхэлт үндэс нь юунд оршиж байна вэ?

Justice болон Debate Doping багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.