“Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?

Jun 12, 2023

Сэтгэдэг, боддог, эрэл хайгуул хийдэг, мэдээллийг шүүдэг, санаа дэвшүүлдэг, оюун санаагаа үргэлж хурцалж байдаг оюутан залуусын дунд “Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоуг Тэнгэр ТВ анх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн нийтлэлээр бид уг шоуны талаарх таны мэдэх ёстой онцлох зүйлсийг хүргэж байна.

Оролцогч багуудын тухай

Монголын мэтгэлцээний ертөнцөд цоо шинэхэн формат, дүрэмтэйгээр нэвтрэн орж ирсэн уг реалити шоунд нийт 13 Их, Дээд сургуулийн 40 баг оролцсоноос 4 Их, Дээд сургуулийн 16 баг хоёрдугаар шатанд шалгарсан аж.

Үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүн

Ү. Амарбат

Б. Болор-Эрдэнэ

Ц. Батбаатар

Шагналын сан

Шагналын сан болох 100 сая төгрөгийг багууд хэрхэн авах боломжтой вэ? 

1-р байр: 50 сая төгрөг 

2-р байр: 25 сая төгрөг 

Хасагдах шатны тоглолт бүрийн ялагч багууд 1 сая төгрөгийн шагналын эзэд болно. Нэмэлтээр ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал, шилдэг тоглогчийн шагнал зэргийг тогтмол гардуулж, сонирхолтой элемент нэмснээр багуудын өрсөлдөөн илүү сонирхолтой болно гэдгийг дуулгахад таатай байна. 


“Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоуны сошиал хуудсуудад нэгдэхийг хүсвэл:

Facebook: ЭНД дараарай 

Instagram: ЭНД дараарай 

Twitter: ЭНД дараарай